Түүхэн замнал

1997 - 1998 Даргын 1997 оны 223 дугаар захирамжаар ЗДТГ-ын ТСЭЗБХ-ийн бүтцэд Байгаль орчин газрын харилцааны албыг байгуулж, албаны дарга бөгөөд ахлах газар зохион байгуулагч инженер, газар зохион байгуулагч инженер ажиллаж байсан.
1998 - 2001 Аймгийн Засаг даргын 2000 оны 104 дүгээр захирамжаар Засаг даргын тамгын газрын ТСЭЗБХ-ийн бүтцэд Байгаль орчин газрын харилцааны алба байгуулагдаж, албаны дарга, газрын харилцааны асуудал хариуцсан мэргэжилтэн, байгаль орчны бодлого хариуцсан мэргэжилтэнүүд томилогдон ажилласан.
2001 - 2005 Газрын алба байгуулагдаж 9 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан.
2005 - 2009 Аймгийн Газрын алба, хот байгуулалт, орон нутгийн өмчийн албатай нэгдэж Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нэртэйгээр шинэчлэгдэн зохион байгуулагдаж 13 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байсан.
2009 - 2016 2009 оны 06 дугаар сарын 25 - ны өдрийн 07 тогтоолоор Газрын харилцаа, геодези зураг зүйн газар Барилга, нийтийн аж ахуйн үндэсний төвтэй нэгдэж Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газар болсон. Үүний улмаас аймгийн Газрын алба, хот байгуулалт, орон нутгийн өмчийн албатай нэгдэж Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нэртэйгээр шинэчлэгдэн 16 хүний  бүрэлдэхүүнтэй одоог хүртэл ажиллаж байна.

 

Д.Алтангэрэл даргатай хамт олон /2009 - 2013 он/
С.Батбаяр даргатай хамт олон /2013 - 2015 он/
А.Батболд даргатай хамт олон /2015-2016/

Т.Норов даргатай хамт олон 2017 оноос

 

Санал асуулга

Та манай цахим хуудаснаас өөрт хэрэгцээтэй мэдээллээ авч чадаж байна уу?

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР