Эрхэм зорилго

ЭРХЭМ ЗОРИЛГО

ИРГЭД ГАЗАР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТ, НИЙТИЙН АЖ АХУЙН БОЛОН ГАЗРЫН КАДАСТРЫН ТАЛААРХ ТӨРӨӨС ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭГ ИЛ ТОД, ШУДАРГА, ХӨНГӨН ШУУРХАЙ ҮЗҮҮЛЖ, ТЭДНИЙ ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ТААТАЙ ОРЧИНД АМЬДРАХ НӨХЦЛИЙГ БҮРДҮҮЛЭХЭД ОРШИНО.

 

 

ГХБХБГ-ЫН ЗОРИЛТУУД

•  Стратеги зорилт 1.

Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баримтлан барилга байгууламж барих газрын зөвшөөрөл, техникийн нөхцөлийг хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн олгож ажиллана.

•   Стратеги зорилт 2.

Газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, ашиглалт, үр өгөөжийг нэмэгдүүлэхзорилгоор иргэн болгонд газар өмчлүүлэх ажлыг эрчимжүүлнэ.

•   Стратеги зорилт 3.

Геодези, зураг зүйн орчин үеийн техник, тоног төхөөрөмжийн тусгамжтайгаар аймгийн хэмжээнд газар эзэмшигч, ашиглагч, өмчлөгч бүрийн анхан шатны бүртгэлийн хувийн хэрэг болон мэдээлэлийн санг бүрдүүлнэ.

•   Стратеги зорилт 4.

Газрын харилцааны талаар болон барилгын хяналтын улсын бүртгэлтэй холбогдсон төрийн үйлчилгээг нэг цэгээс, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хөнгөн шуурхай хүртээнэ.

•   Стратеги зорилт 5.

Барилга угсралтын ажлын чанар, зураг төслийн боловсруулалт, техникийн бичиг баримтын бүрдүүлэлт зэргэд барилгын норм дүрэм, стандартын шаардлагын дагуу хяналт тавьж ажиллана.

Санал асуулга

Та манай цахим хуудаснаас өөрт хэрэгцээтэй мэдээллээ авч чадаж байна уу?

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР