Баянхонгор хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталсан АИТХ-ын хуралдааны тогтоол

2017-02-03

Баянхонгор аймгийн төв Баянхонгор хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Барилга, Хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга, Баянхонгор аймгийн Засаг даргын нарын баталсан зургийн даалгаврын дагуу БНСУ-ын барилгын зураг төслийн Сүсонг Инженеринг компани,  Монгол улсын хот төлөвлөлт, барилгын зураг төслийн “Түмэд групп” ХХК хамтран боловсруулсан.

Энэхүү ерөнхий төлөвлөгөөний гол зорилго нь тухайн орон нутгийн эрчимтэй хөгжлийг хангах, хөгжлийн түвшинг жигдрүүлэх, үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, хүн амын амьжиргааны нөхцлийг сайжруулахад оршино.

Баянхонгор хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах суурь судалгааг Монгол Улсын хууль тогтоомжууд, Монгол Улсын үндэсний хөгжлийн үзэл баримтлал, Монгол Улсын тогтвортой хөгжлийн хөтөлбөр, Монгол улсын эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Хангайн бүсийн нутгийг хөгжүүлэх хөтөлбөр, тус аймагт сүүлийн жилүүдэд явуулсан байгаль, эдийн засаг, нийгмийн байдлын тухай судалгааны материал, Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Аялал жуулчлалын мастер төлөвлөгөө, Баянхонгор аймаг, сумын Засаг дарга нарын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, салбарын хөгжлийн төслүүд, аймаг орон нутгийн мэргэжилтнүүдийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад өгсөн баримт материалууд ашиглан боловсрууллаа.

Санал асуулга

Та манай цахим хуудаснаас өөрт хэрэгцээтэй мэдээллээ авч чадаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР