Баянхонгор аймаг Барилгын салбар үүсч хөгжсөний 60 жил

2017-07-31

2017 оны 07 дугаар сарын 27-28 өдрүүдэд Баянхонгор аймгийн барилгын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ойн баярыг хамтатган зохион байгуулсан. Ойн баярт 28 барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй ААНБайгууллагууд, 300 гаруй ахмад барилгачид урилгаар ирж нийт 700 гаруй хүн оролцсон.

2017 оны 07 дугаар сарын 27-ны өглөө баганат талбайд компаниуд иж бүрэн хувцастай, үе үеийн ажиллаж байсан ахмадууд бусад холбогдох төрийн байгууллагууд жагслаа.

Баярын хурлыг нээн Аймгийн Засаг дарга Г.Батжаргал мэндчилгээ дэвшүүлсэн.  Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй компаниудын танилцуулга мэдээллийг "Өнөөгийн сонинд" нийтлүүлэн ойн арга хэмжээнд оролцогчдод тараасан.

Тус баяраар Урлагийн тоглолт, Бөхийн барилдаан, Сурын харваа, Гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулсан бөгөөд үйл ажиллагаанд идэвхтэй оролцож хандив өгсөн компаниудад батламж гарын бэлэг,  Ахмадуудаа алдаршуулах зорилгоор 60-аас дээш насны ахмадуудад 60 жилийн ойн медаль гардууллаа.

Санал асуулга

Та манай цахим хуудаснаас өөрт хэрэгцээтэй мэдээллээ авч чадаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР