Баяр угтсан ажил

2017-05-31

Эх үрсийн баяр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан байгууллага хамт олноороо 2017 оны 05 дугаар сарын 31 өдөр амжиргааны түвшин доогуур өрх болох Гэгээн шавь 6-р багийн иргэн өндөр настан Доржийн Янжиндуламд хамт олноороо өөр өөрсдийн сэтгэлийн бэлэг болоод гурил, будаа буюу хүнсний зүйлс өгч, ач нарт нь гарын бэлэг гардуулж, сэтгэлийн хандив өглөө.

Мөн тус багийн Хөгжлийн бэрхшээлтэй өрх толгойлсон эмэгтэй Өвгөний Зулаагийн 3 хүүхдэд гарын бэлэг гардуулж сэтгэлийн өчүүхэн тусламж үзүүллээ.

Цагаан цахир 5-р багийн иргэн ганц бие, төрүүлсэн үр хүүхэдгүй нутгийн танил айлын хашаанд хүүхдүүдийг нь асарч халамжлан амьдардаг, 78 настай Нүрмаа эмээд хүнсний зүйл болоод гарын бэлэг гардуулж, тусламж үзүүллээ.

  

 

Санал асуулга

Та манай цахим хуудаснаас өөрт хэрэгцээтэй мэдээллээ авч чадаж байна уу?

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР