2017 оны шинэ жил

2017-12-08

Аймгийн ГХБХБГ нь сумдаасаа 2017 оны Газрын нэгдмэл сангийн тайлангаа авч, оны ажлаа дүгнэж шинэ жилээ хийлээ.

2017 онд хийж гүйцэтгэсэн ажлаараа манлайлан Баян-Өндөр сумын газрын даамал Д.Төмөрсүх тэргүүн байр, Баянлиг сумын газрын даамал Б.Буянжаргал дэд байр, Хүрээмарал сумын газрын даамал Д.Түмэндэмбэрэл 3-р байрыг эзэлсэн байна.

Аймгийн "Тэргүүний ажилтан цол тэмдэг"-ээр Баянбулаг сумын газрын даамал М.Батмөнх, засаг даргын "Жуух бичиг"ээр Баян-Өндөр сумын газрын даамал Д.Төмөрсүх, Баянхонгор сумын газрын даамал Г.Гэрэлтуяа нар, аймгийн ИТХ-ын тэргүүн дээд шагнал "Соёрхол" одонгоор Баянговь сумын газрын даамал Ч.Наранжаргал, "Хүндэтгэл"-ээр Бууцагаан сумын газрын даамал Б.Сарангэрэл, Галуут сумын газрын даамал А.Түмэннаст нар шагнагдлаа.

Мөн ГХБХБГ-ын 2017 оны байгууллагын аваргаар Газрын кадастрын мэргэжилтэн С.Должинсүрэн тодорсон байна. Хийж гүйцэтгэсэн ажил, хөдөлмөр,бүтээлийн амжилт гаргасан Оны шилдэгүүддээ баяр хүргье. 

Газрын даамлууддаа болон нийт ажилтанууддаа Ирж буй шинэ ондоо ажилд амжилт хүсэж эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

Санал асуулга

Та манай цахим хуудаснаас өөрт хэрэгцээтэй мэдээллээ авч чадаж байна уу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР