Гэр интернетийн төхөөрөмж гардууллаа

2017-12-20

ГЗБГЗЗГ болон 21 аймгийн ГХБХБГ-ыг холбосон тоон мэдээлэл дамжуулах байнгын холболт /VPN/-ын үйлчилгээ болон сумын Газрын даамлын интернетийн үйлчилгээ авах 2017/97 тоот гэрээ байгуулагдсан.

Тус гэрээгээр сумын Газрын даамал болон GNSS-ийн суурин станцын интернет сүлжээг 2018 оны 01 дүгээр сарын 01-ийн өдрөөс эхлэн нэгдсэн сүлжээнд ажиллуулахаар шийдвэрлэсэн.

Газар зохион байгуулалт Геодези Зурагзүйн газраас 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр цахим хурал хийлээ. Цахим хурлын үеэр “Юнител”  ХХК-аар дамжуулан бүх сумдын газрын даамлуудад Гэр интертетийн төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

Ингэснээр Даамлуудын интернетийн сүлжээний асуудал шийдэгдэж Лэнд менежер-2 програм хангамжид ажиллахад түргэн шуурхай, Иргэн аж ахуйн нэгж байгууллагуудад үйлчлэх боломж бүрдэж байгаа юм.  

 

Санал асуулга

Та манай цахим хуудаснаас өөрт хэрэгцээтэй мэдээллээ авч чадаж байна уу?

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР