Салбарын Хууль сурталчилах аян

2018-03-26

Аймгийн Хууль эрх зүйн хэлтсээс зохион байгуулж буй “Салбарын хууль тогтоомж сурталчлах” аяны самбар Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт ирлээ.

Аяны хүрээнд төлөвлөгөө боловсруулан Газрын даргаар батлуулан  ажиллаж байна.

Салбарын хууль тогтоомжоор гарын авлага, шторк бэлтгэн 20 сумын газрын даамлуудад хүргүүлэн иргэдэд мэдээлэл өгөх, мөн төрийн байгууллагуудын албан хаагчдад хуулийн мэдээлэл өгөх зорилгоор тус байгууллагын албан хаагчид 4 баг болон нийт 10 байгууллагад, сумын даамлууд Сумын төрийн байгууллага, ард иргэдэд 03 дугаар сарын 26-39-ны өдрүүдэд мэдээлэл хийж байна.

  • Төрийн байгууллагуудын албан хаагчдад хуулийн мэдээлэл өгөх зорилгоор Нэгдсэн эмнэлэгийн нийт 25 ажилчин албан хаагчдад салбарын хууль тогтоомжийн талаарх мэдээллийг мэргэжилтэн С.Должинсүрэн, Ж.Сүглэгмаа нар 2018 оны 03 дугаар сарын 26-нд хийлээ.
  • Аймгийн Эрүүл мэндийн газрын нийт 28 ажилчин албан хаагчдад Газрын удирдлагын хэлтсийн дарга А.Цэцэнбилэг С.Хүрэлхуяг нар салбарын хууль тогтоомжийн талаарх мэдээллийг 2018 оны 03 дугаар сарын 28-нд хийж, сонирхсон асуултад хариулт өгсөн байна.
  • Аймгийн Цагдаагийн газрын  нийт бие бүрэлдэхүүнд албан хаагчдад салбарын хууль тогтоомжийн талаарх мэдээллийг мэргэжилтэн С.Должинсүрэн, Ж.Сүглэгмаа нар 2018 оны 03 дугаар сарын 26-нд хийлээ.

Мөн Иргэдэд “ЗӨВЛӨН ТУСЛАХ” зорилгоор  Нээлттэй хаалганы өдрийг 03 дугаар сарын 30-ны өдөр нэг цонхны үйлчилгээний төвд зохион байгуулна.

Санал асуулга

Та манай цахим хуудаснаас өөрт хэрэгцээтэй мэдээллээ авч чадаж байна уу?

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР