Танхимын дуудлага худалдаа

2018-06-06

Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны А/425 тоот захирамжийг үндэслэн газар  эзэмших эрхийн гэрчилгээт  дуудлага худалдааг зарлаж байна.

Газрын байршил Газрын хэмжээ /м2/ Газрын зориулалт Дуудлага худалдааны анхны үнэ Дуудлага худалдааны дэнчингийн хэмжээ Эзэмших хугацаа
1 Хуучнаар НААҮ-ний төвийн ард 1000 “Нам, олон нийтийн байгууллага” 8 000 000 800000 15 жил
2 Жаргалан паркын баруун урд 1900 “Нийтийн орон сууц” 3 800 000 380000 15 жил
3 Жаргалан паркын баруун урд 2000 “Нийтийн орон сууц” 4 000 000 400000 15 жил
4 “Хаш өргөө” ХХК-ий агуулахын ард 585 “Үйлдвэр, үйлчилгээ” 2 430 000 243000 15 жил
5 Байгаль орчин аялал жуулчлалын газрын баруун талд 300 “Үйлчилгээ” 2 400 000 240000 15 жил

Дуудлага худалдаанд оролцогчдыг  2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 09 цагаас  2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 9.30 цаг хүртэл Баянхонгор аймгийн ГХБХБГазарт бүртгэнэ.

Дуудлага худалдаанд оролцогчийн бүрдүүлэх материал:

  1. Батлагдсан  маягтын дагуу хүсэлтээ үнэн зөв гаргана
  2. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  3. Дэнчин төлсөн баримт /Анхны үнийн дүнгийн 10%/
  4. Дуудлага худалдаанд иргэн, аж ахуй нэгж, байгууллага төлөөлж оролцох бол наториатчаар гэрчлүүлсэн итгэмжлэх
  5. Тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Баянхонгор  аймаг Төрийн сангийн 100030000941 тоот дансанд иргэн 12500 төг, аж ахуй нэгж 20000 төг/

Дуудлага худалдааг 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагт Баянхонгор аймгийн ГХБХБГазрын зааланд танхимын хэлбэрээр зохион байгуулна. 

Жич: Дуудлага худалдаанд оролцохдоо иргэний үнэмлэхээ шалгуулан оролцоно.

Дуудлага худалдаа 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 10:00 цагт  Баянхонгор  аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт танхимын хэлбэрээр явуулна.

Дуудлага худалдаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Баянхонгор аймгийн ГХБХБГазраас авна уу. Утас: 70442088, 99068522

Санал асуулга

Та манай цахим хуудаснаас өөрт хэрэгцээтэй мэдээллээ авч чадаж байна уу?

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР