ГЭРЭЭ ДҮГНҮҮЛЭХ ЗАР

2020-09-14
Газар эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуй нэгж байгууллагуудын анхааралд: Баянхонгор сумд Газар эзэмшиж, ашиглаж буй иргэд, аж ахуй нэгж байгууллагууд газар эзэмших эрхийн гэрээгээ 2020 оны 10 дугаар сарын 01-ны дотор дүгнүүлнэ үү. Дээрх хугацаанд гэрээгээ дүгнүүлж газрын төлбөрөө төлөөгүй тохиолдолд газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь /эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;/ заасны дагуу газар эзэмших эрхийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг анхааруулж байна.
Гэрээ дүгнүүлэхэд шаардлагатай бичиг баримтууд.
• Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ
• Газрын кадастрын зураг
• Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ
• Иргэн бол Иргэний үнэмлэхний хуулбар
• ААНБ бол Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
• Газрын төлбөр төлсөн баримт
• Эзэмшил ашиглалтын газартаа ногоон байгууламж хийсэн нотлох баримт /Фото зураг/
Холбогдох утас: 70442088
Санал асуулга

Та манай цахим хуудаснаас өөрт хэрэгцээтэй мэдээллээ авч чадаж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР