Барилгын салбарын инженер, техникийн ажилчдын уулзалт, хэлэлцүүлэг болж өнгөрлөө.

2020-11-05
Барилгын салбарын инженер, техникийн ажилчдын уулзалт, хэлэлцүүлэг
Сүүлийн жилүүдэд Баянхонгор аймагт орон сууц болон үйлчилгээний олон барилга нэмэгдсээр байгаа. Өнөөдөр энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын удирдах болон инженер техникийн ажилчдын зөвлөлдөх уулзалт-хэлэлцүүлэг болж өнгөрлөө.
Тэд хот байгуулалтын кадастрын мэдээллийн сан, бүрдүүлэлт, зураг төсөлд тавигдах эрүүл ахуйн шаардлага, хөдөлмөрийн аюулгүй байдал зэрэг 8 асуудлаар холбогдох албаныхнаас мэдээлэл хийв.
Мөн Цахим мэдээллийн сан (www.urban.gov.mn) сайтын талаар танилцууллааа. Хэлэлцүүлгээр, усны аж ахуйн орчныг хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу бүтээн байгуулалт хийх талаар санал хураах аж. Аймгийн хэмжээнд барилгын тусгай зөвшөөрөлтэй 54 аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байдгын 31 байгууллагын төлөөлөл энэ удаагийн уулзалт зөвөлгөөнд оролцлоо.
Санал асуулга

Та манай цахим хуудаснаас өөрт хэрэгцээтэй мэдээллээ авч чадаж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР