"ГАЛУУТ СУМЫН ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ"-Т ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Галуут сумын Засаг даргын 2020 оны А/28 дугаар захирамжаар дараах 3 байршилд газар эзэмших эрхийн гэрчилгээт дуудлага худалдааг зарлаж байна.
ГАЛУУТ СУМЫН ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ГАЗРЫН БАЙРШИЛ, ХЭМЖЭЭ, ЗОРИУЛАЛТ, АНХНЫ ҮНЭ, ДЭНЧИНГИЙН ХЭМЖЭЭ, ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ХУГАЦАА
№ |
Байршил |
Зориулалт |
Талбайн хэмжээ /м2/ |
Анхны үнэ |
Дэнчин |
1 |
Хайрхан 1-р багт |
Үүрэн холбооны сүлжээ байгуулах |
225 |
180 000 |
18 000 |
2 |
Сүмбэр 2-р баг |
Үүрэн холбооны сүлжээ байгуулах |
225 |
180 000 |
18 000 |
3 |
Баянхошуу 6-р баг, сумын төвийн баруун хэсэгт |
ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэх |
28000 |
17 920 000 |
1 792 000 |
- Дуудлага худалдаанд оролцох хүсэлт
- Иргэний үнэмлэхний хуулбар /улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/
- Дэнчин болон тэмдэгтийн хураамж төлсөн баримт
- Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл
- Дуудлага худалдаанд аж ахуйн нэгжийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгжээс олгосон итгэмжлэл
Дуудлага худалдаа нь 2020 оны 04 сарын 15-ны өдрийн 0900 цагаас 1500 цаг хүртэл Газрын цахим биржийн www.mle.mn сайтаар цахим хэлбэрээр явагдана. Оролцогчид 04 сарын 08-ны өдрийн 0900 цагаас 04 сарын 15-ны 0830 хүртэл www.mle.mn вэб сайтаар бүртгүүлэн оролцоно уу.
Оролцогчид газрын дуудлага худалдааны дэнчингийн үнийг 100030029401 тоот дансанд, тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг 100030100941 тоот дансанд тушааж, баримтыг цахимаар ирүүлнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг WWW.MLE.MN, WWW.BAYANKHONGOR.GAZAR.GOV.MN вэб сайт, Галуут сумын Засаг даргын Тамгын газраас авна уу.
Харилцах утас 99447178