“БӨМБӨГӨР СУМЫН ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ"-т цахим дуудлага худалдаанд оролцохыг урьж байна

2020-09-03
“БӨМБӨГӨР СУМЫН ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ"-т цахим дуудлага худалдаанд оролцохыг урьж байна
Бөмбөгөр сумын Засаг даргын 2020 оны А/132 дугаар захирамжаар сумын төвийн урд талд төв зам дагуу байршилтай, үйлчилгээний зориулалттай, 800 м2 газарт газар эзэмших эрхийн гэрчилгээт дуудлага худалдааг цахимаар зарлаж байна. Дуудлага худалдааны анхны үнэ 640.000 төгрөг, Дэнчингийн үнэ 64.000 төгрөг.
Дуудлага худалдаа нь 2020 оны 09 сарын 15-ны өдрийн 09:00 цагаас 15:00 цаг хүртэл Газрын цахим биржийн www.mle.mn сайтаар явагдана. Оролцогчид 09 сарын 08-ны өдрийн 09:00 цагаас 09 сарын14-ний 15:00 хүртэл www.mle.mn вэб сайтаар бүртгүүлэн оролцоно уу.
Оролцогчид газрын дуудлага худалдааны дэнчингийн үнийг 100030029002 тоот дансанд, тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг 100031300941 тоот дансанд тушааж, баримтыг цахимаар ирүүлнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.mle.mn, www.bayankhongor.gazar.gov.mn вэб сайт, Бөмбөгөр сумын Засаг даргын Тамгын газрын Газрын даамлаас авна уу. Харилца хутас: 80800022
Санал асуулга

Та манай цахим хуудаснаас өөрт хэрэгцээтэй мэдээллээ авч чадаж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР