"БАЯНХОНГОР СУМЫН ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ"т Дуудлага худалдаанд оролцохыг урьж байна.

2020-09-01
"БАЯНХОНГОР СУМЫН ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ"т
Дуудлага худалдаанд оролцохыг урьж байна.
Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны А/558 дугаар захирамжаар дараах 3 байршилд газар эзэмших эрхийн гэрчилгээт танхимын дуудлага худалдааг зарлаж байна.
1. Рашаант 10-р баг, хуучнаар Байдраг кино театрын урд талд25 айлын орон сууцны зориулалттай 408 м2 газар, анхны үнэ 3.060.000 төгрөг, дэнчингийн үнэ 306.000 төгрөг
2. Рашаант 10-р баг, Гүүрний баруун хойд талд ачаа тээврийн агуулахын зориулалттай 5000 м2 газар, анхны үнэ 12.000.000 төгрөг, дэнчингийн үнэ 1.200.000 төгрөг
3. Дуурсах 3-р баг, “Хонгор 1000” орон сууцны хороололд худалдаа үйлчилгээний зориулалттай 2002 м2 газар, Анхны үнэ 15.015.000 төгрөг, дэнчингийн үнэ 1.501.500 төгрөг
Дуудлага худалдаа нь 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 09:00 цагаас Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын байранд явагдана.Оролцогчид 09 дүгээр сарын 15-ны өдрийн 09:00 цагаас 09 дүгээр сарын 18-ы өдрийн 08:30 хүртэл Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын байранд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ үү.
1.Иргэний үнэмлэхний хуулбар, аж ахуйн нэгж бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
2.Дэнчингийн үнэ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
3.Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл
4.дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл
5. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт /маягт бөглөх/
Оролцогчид газрын дуудлага худалдааны дэнчингийн үнийг 100030029002 тоот дансанд, тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг 100030000941 тоот дансанд тушаана.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.mle.mn, www.bayankhongor.gazar.gov.mn вэб Bсайт, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт ирж авна уу. Харилцах утас 70442088
Санал асуулга

Та манай цахим хуудаснаас өөрт хэрэгцээтэй мэдээллээ авч чадаж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР