“ӨЛЗИЙТ СУМЫН ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ"-т танхимын дуудлага худалдаанд оролцохыг урьж байна

2020-10-06

Өлзийт сумын Засаг даргын 2020 оныА/146 дугаар захирамжаар Өлзийт сумын Улаан-Уул 6 дугаар багийн гүүрний доод тохойд аялал жуулчлалын зориулалттай, 10000 м2 талбай бүхий 3 нэгж талбарт танхимын дуудлага худалдааг зарлаж байна.

Дуудлага худалдаа нь 2020 оны 10 сарын 28-ны өдрийн 09:00 цагаас Өлзийт сумын Засаг даргын Тамгийн газрын Иргэний танхимд явагдана. Оролцогчид 10 сарын 23-ны өдрийн 09:00 цагаас 10 сарын 28-ны08:30 цаг хүртэл Өлзийт сумын ЗДТГ-ын 102 тоот өрөөнд зөвхөн ажлын өдрүүдэд ажлын цагаар дараах материалыг бүртгүүлэн оролцоно уу.

1.Иргэний үнэмлэхний хуулбар, аж ахуйн нэгж бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

2.Дэнчингийн үнэ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

3.Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл

4.дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл

5. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт /маягт бөглөх/

Оролцогчид газрын дуудлага худалдааны дэнчингийн үнийг 100030029002 тоот дансанд, тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг 100031900941 тоот дансанд тушаана.

Дэлгэрэнгүй мэдээллийг: www.bayankhongor.gazar.gov.mn Баянхонгор аймгийн ГХБХБГазар facebook хуудас,

Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын Газрын даамлаас авна уу.

Харилцаx хутас: 99398370, 70442088

Санал асуулга

Та манай цахим хуудаснаас өөрт хэрэгцээтэй мэдээллээ авч чадаж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР